Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ
2016-08-02

Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ. Бүртгэлийг энэ жил Нийслэлийн боловсролын газар хариуцан явуулах юм.

 

Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг өнгөрсөн жилээс 16 дахин нэмэгдүүлэхээр зохион байгуулж байгааг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлсэн. Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг аймаг, нийслэлд цэцэрлэгийн насны хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж.

 

Мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн орон тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувийн компани, аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгосноор нэмж 6000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин