Дэд сайдуудын томилгоог хэлэлцэж байна
2016-08-02

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж буй аж. МАН-ынхан өнөөдөр дэд сайдуудаа тодруулчихвал маргааш Засгийн газрын хуралдаанаар томилох юм байна.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон. Тэгэхээр 13 дэд сайд томилно гэсэн үг. Мөн яамдыг нэгтгэсэн учраас зарим яаманд хоёр дэд сайд ажиллаж магадгүй гэсэн таамаг бий. 

 

 

 Дэд сайдуудад

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга -Ш.Солонго
Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг
Батлан хамгаалахын дэд сайд - Эрдэнэбаатар
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/
Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - 
Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/
БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/
Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/
Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/
Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/ нарын нэр яригдаж байна.

 

Гэхдээ нэг яамны дэд сайдад олон нэр дэвшигч байгаа учраас санал хураалт явуулна гэх мэдээлэл ч байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Одоо эна нохойд барьдаг мод улаан хамгаалагчдын орон тоог цомхотгож, төсөв хэмнэвэл таарна. Тэр тээвэр, хууль зүйн дэд сайд гэсэн иш мухаргүй ямар ч хариуцлагагүй бууны нохойдож байдаг юмнууд бүр хэрэг алга.
2017-08-03
зочин:
танайх худлаа мэдээ тараадагаа болиоч,
2016-08-02