Нийслэлд 36 хэм хүрч хална
2016-08-03

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг, Говь, тал, хээрийн бүс нутгаар аагим халуун үргэлжилнэ.

 

2016 оны наймдугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 18-23 хэм, Туул, Хараа голын саваар 31-36 хэм, Говь, тал, хээрийн бүс нутгаар 36-41 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 34-36 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин