Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилно
2016-08-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. Уг асуудлыг хэлэлцсэнээр анхдугаар чуулганыг хаана. 

 

 

Өнгөрсөн сарын 29-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. Харин энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилсон юм. АН-ын бүлгийн гурав хоногийн завсарлагын хугацаа дуусгавар болсон учраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. 

 

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тэдний оронд Самдангийн Цэдэндамба, Балдангийн Баатарзориг нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлээд буй юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин