Алеппо хотыг бөмбөгджээ
2016-08-03

Сирийн Алеппо хотноо агаараас цохилт өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сөрөг хүчний дэмжигчдийн амьдардаг бүс нутагт агаараас цохилт өгсөн байна. “Уг цэргийн ажиллагааны үеэр 30 хүн амиа алдаж, 145 хүн шархтсан” хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллага НҮБ-д явуулсан тайландаа дурьджээ.

 

Ерөнхийлөгч Башар аль Ассадын тушаалаар Сирийн чөлөөлөх арми сөрөг хүчний дэмжигчдийн байршилд агаараас өгчээ.

 

Гэхдээ уг мэдээллийг Засгийн газар батлаагүй байна. Мөн төрийн мэдлийн “SANA” агентлаг “Сирид агаараас цохилт өгч буй холбоотнууд Алеппо хотыг бөмбөгдлөө” гэж мэдээлсэн байна.

 

Сөрөг хүчний тэргүүн Ассад болон Оросууд биднийг газрын хөрснөөс арчихыг санаархаж байна. Тэдэнд хэт даврагчид болон Сирийн тусгаар тогтнол ямар ч хамаагүй. Тэдэнд зөвхөн энэ улсаас хүртэж болох их хэмжээний ашиг чухал” гэж мэдэгджээ.

 

НҮБ, Алеппо хотыг бөмбөгдсөн асуудлыг мөрдөхөө мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин