Л.Мягмарсүрэн “Ган үзэг”-тэн болжээ
2016-08-03

 

Монголын Зохиолчдын эвлэл, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болж өндөрлөлөө.

 

Наадамд нийт 38 яруу найрагч оролцсон, эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдвээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ. Тус наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт,  яруу найрагч Л.Мягмарсүрэн “Цас нэгэнтээ надад шивнэсэн шиг санагдана” шүлгээрээ тэргүүн байр эзэлжээ. Дэд байрыг УБТЗ-ын ажилтан Д.Баярмагнай, гутгаар байранд яруу найрагч Л.Ганзул, дөрөвт, Д.Баттулга, тавд М.Амархүү нарын шүлэгч шалгарсан байна.

 

Ийнхүү “Ган үзэг” яруу найргийн наадам 26 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин