Халдлагаар 18 цэрэг амиа алджээ
2016-08-03

Ливийн Бенгази хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд халдлага гарсаны улмаас 18 хүн амиа алдсан талаар “CNN”  агентлаг мэдээллээ.

 

Бенгази хотын Аль Гуварша талбайд амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн байна. “Амиа алдагсад бүгдээрээ цэргийн албан хаагчид” хэмээн Батлан хамгаалах яамнаан мэдээлжээ.

 

“Уг халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий” хэмээн эрх баригчид мэдэгдэж “Хариугаа авах болно” гэсэн байна.

 

Ливийн эрх баригчдын хүсэлтээр өчигдөр АНУ-ын сөнөөгч онгоцууд хэт даврагчдын байршилд цохилтж өгч, хэд зуун хэт даврагчийг устгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин