Ж.Батсуурь, С.Батболд нар албан даалгавар гаргалаа
2016-08-03

2016- 2017 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж.Батсуурь болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар хамтарсан  албан даалгавар гаргалаа.

 


 

Албан даалгаварын агуулга нь  Монгол Улсын  Засгийн газраас дэвшүүлж байгаа “ Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд   Улаанбаатар хотод  цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  боломж нөөцийг бүрэн дайчлах,  цэцэрлэгийн бүртгэл , элсэлтийг  иргэдэд хүндрэл учруулахгүйгээр ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, олон хүүхдийг цэцэрлэгт  суралцах боломжийг өргөжүүлэхэд чиглэжээ.


11  зүйл бүхий албан даалгаварт  2016 онд шинээр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн  3990 хүүхэд хүлээн авах бүхий хүчин чадалтай  31 цэцэрлэгийн барилгын ажлыг  2016 оны 9 сарын 1- нээс өмнө ашиглалтад оруулах ажлыг салбарын яам болон нийслэлийн холбогдох газар, хэлтсийнхэн шуурхай удирдлагаар ханган ажиллахыг үүрэг болгосон байна.  Мөн шинээр ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт  цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг нэмж,  одоо  байгаа хүчин чадлыг  400-гаар нэмэгдүүлэх төсөв, тооцоог гаргаж,  холбогдох арга хэмжээ  авч хэрэгжүүлэхийг  албан даалгаварт  тусгасан байна.



Албан даалгаварын хүрээнд  ашиглалтгүй, сул орон тоотой ажиллаж байгаа төрийн бус өмчийн  57 цэцэрлэгт  187 бүлгийг  нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин  чадлыг  2134 ороор нэмэгдүүлэх  боломжийг судалж,  төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй гэрээ байгуулж,  хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, нэг суралцагсад ногдох  хувьсах зардлын тооцоо судалгааг хийх, танилцуулахыг  Нийслэлийн Боловсролын газарт даалгажээ.



Шинээр  сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан  2225  хүүхдийн хүчин чадал бүхий  төрийн бус өмчийн  44 цэцэрлэгт мэргэжлийн арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг нь  хичээлийн шинэ жил эхлэх өдрөөс хэрэгжүүлэхийг  үүрэг болгосон байна.



“ Хүүхэд харах үйлчилгээний тухай“ хуулийн хүрээнд  Нийслэлийн хүүхэд гэр бүл, нийгмийн хөгжил, хамгааллын төсөвт тусгагдсан зардлыг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах, хууль тогтоомжид  заасан нөхцөлийг хангасан иргэн, аж ахуй нэгжийн хүүхэд харах төвийн  үйл ажиллагааг эхлүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй , нэн тэргүүнд   хотын захын гэр хорооллын хүүхдийг нийгмийн хамгаалал, хөгжлийн үйлчилгээнд  хамруулахад онцгой анхаарыг  заажээ.



Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд  Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн албан хаагч, ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч нарын ээлжийн амралтанд холбогдох зохицуулалтыг  хийж, төрийн үйлчилгээний тасралтгүй, байнгын  үйл ажиллагааг хангаж, шуурхай байдлыг хангах зохион байгуулалт хийх  салбарын сайд болон хотын даргын хамтарсан албан даалгаварт  тусгасан байна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hyyhdee tsetserlegt ogch chadahgyigees ajil hiij chadahgyi baigaa olon ekhchyyded ajil hiih bolomj olgoh tul taetserlegiin hangamj, hyreltseend bainga anhaaral tavij, saijruulj ajillaarai!
2016-08-04
Иргэн:
Батболд дарга НБГ-ын даргаа бушуу солиорой. Боловсролоор тоглосон нөхөр шүү
2016-08-04
Зочин:
Гаргасан хүүхдээ өөрсдөө харах хэрэгтэй шдээ. Үндсэн хуулинд төр ерөнхий боловсролыг үнэгүй олгоно гэсэн болохоос сургуулийн өмнөх боловсролыг хариуцна гээгүй. Дэлхий даяар бага насны хүүхдээ эцэг эх нь өсгөж бойжуулдаг. Төр засагт, төсөвт нялх нойтон хүүхдээ хариуцуулахгүй шүү
2016-08-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-03
Зочин:
novsh gej. socializmiin ueyes l iim nertei ul buteh daalgavar gagdag bsan dag6Zailuul daa uur yum orj irehgui l bgaan bh daa
2016-08-03
Оюу:
Охиноо хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамруулж чадахгүй 2 жил болсон,одоо л энэ албан даалгавар нь хэр хэрэгжихийг харах юм байна шүү.Би урд 2 жилд загас шиг л дуугүй байж,охиноо гэртээ харсан.Энэ намар харин урдах шигээ хүнд сурталдаад орон тоо байхгүй энэ тэр гээд хахууль авчих санаатай бол харин өөрөөр ярина шүү,аль юм болгон загас шиг байх вэ.....
2016-08-03
Зочин:
МАНараа
2016-08-03
Зочин:
ЭНЭ АЛБАН ДААЛГАВАРАА ХАРИУЦАХ ТОДОРХОЙ ЭЗЭНТЭЙ БОЛГОЖ ҮР ДҮНГ САР БҮР ХЭЛЭЛЦЭЖ АРД НИЙТЭД ТАНИУЛЖ БАЙ
2016-08-03
Зочин:
ЭНЭ АЛБАН ДААЛГАВАРАА ХАРИУЦАХ ТОДОРХОЙ ЭЗЭНТЭЙ БОЛГОЖ ҮР ДҮНГ САР БҮР ХЭЛЭЛЦЭЖ АРД НИЙТЭД ТАНИУЛЖ БАЙ
2016-08-03
Зочин:
ЭНЭ АЛБАН ДААЛГАВАРАА ХАРИУЦАХ ТОДОРХОЙ ЭЗЭНТЭЙ БОЛГОЖ ҮР ДҮНГ САР БҮР ХЭЛЭЛЦЭЖ АРД НИЙТЭД ТАНИУЛЖ БАЙ
2016-08-03