Хотын дарга нарын форум эхэллээ
2016-08-04

 

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум гурав дахь жилдээ энэ сарын 3-5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Хотын дарга нарын уулзалт өнөөдөр 09.00 цагт  “Туушин” зочид буудалд эхэллээ.

 

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар анх 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Улмаар жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Тус форум нь энэ жил “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд явагдах юм. Форумд БНСУ, ОХУ, Япон, Унгар зэрэг орны хотуудын удирдлага оролцох аж. Тухайлбал, ОХУ-аас 10, БНХАУ-аас 9 хотын удирдлага оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.

 

Хуралдаанд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин