АН-ын Онцгой комисс мэдээлэл хийнэ

УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар АН-ын Онцгой комисс мэдээлэл хийнэ. Хурал Ардчилсан Намын төв байранд өнөөдөр 11.00 цагт болно.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргаж, Онцгой комисс байгуулсан. Тус Онцгой комисс нь хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад хандах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан юм.
Онцгой комиссыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав удирдаж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, гишүүдээр нь А.Гантулга, Н.Батбаяр, Б.Ургамалцэцэг, Л.Одсэр, С.Төмөрхүү, О.Амгаланбаатар, нарийн бичгээр Б.Батхуяг ажиллаж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ