700 гаруй хар тамхичинг устгажээ
2016-08-04

 

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго  Дутерте энэ оныг “Хар тамхинаас эх орноо чөлөөлөх жил” болгоно зарласан билээ. Тэрбээр ард түмнийхээ тусламжтай ирээдүйгээ хар тамхинаас чөлөөлөхөө мэдэгдсэн юм.

 

Ерөнхийлөгч мөн хар тамхины  асуудлаас болж цаазын ялыг сэргээх нь зөв хэмээн шийдвэрлэсэн ч парламентын зарим гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулаад байна.  Тэгвэл армийнхан гурван сарын хугацаанд хар тамхичдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, 750 орчим хар тамхичинг устгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь хар тамхи борлуулдаг бүлэглэлийн гишүүд гэнэ. Мөн цагдаагийнхан хар тамхины хамааралд орсон 1000 гаруй эмэгтэйг албадан эмчилгээнд хамруулж эхэлжээ.

 

НҮБ-ын Хар тамхитай тэмцэх холбоо Филиппинийн Засгийн газар хар тамхичдыг баривчлах нэрээр тэднийг устгаж байна. Та бүхний үйлдэж буй хэрэг аллагаас өөрчгүй байна. Яг одоо устгах ажиллагаагаа цуцал” гэж мэдэгджээ.

 

Родриго Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ “Би хар тамхичидтай хатуу тооцоо бодох болно. Та бүхэн төрийн хатуу шийтгэлээс зугтааж чадахгүй” гэж хэлсэн билээ.

 

Мөн хар тамхичдын талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг цагдаагийнхан мөнгөн шагнал өгөхөө амласан байна. “Иргэдийн идэвхи их байгаа” талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх төвөөс мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Bbbb:
Busad ulsiin dotood heregt oroltsoj hunii erh gedgee tulgaj bna har tamhinii mafitai ardchilsan argaar temtseed nemergui daranguilaliin garaar haritsah heregtei ene tahliin tas tsohih heregtei ardchilal bol togs zuil bish italiuchuud har tamhinaas salaagui b.na
2016-08-08
Зочин:
Manaih ingbel sain bn
2016-08-04
зочин:
Манайханы хэлдэг нөгөө төрийн төмөр нүүр гэж үүнийг л хэлээд байгаа юм даа Манай .Авилгалчидтай иймэрхүү байдлаар тэмцэх хэрэгтэй
2016-08-04