Крис Брауныг шүүхэд өгчээ
2016-08-04

Дуучин Крис Брауныг шүүхэд өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

2014 онд дуучин залуу Лос Анжелес хотын нэгэн шөнийн клубт тоглолтоо хийж байхад нэг этгээд иргэд рүү гал нээсэн билээ.

 

Уг хэргийн улмаас таван хүн амиа алдсан юм. Тэгвэл амиа алдагсдын гэр бүл дуучныг Лос Анжелесийн шүүхэд өгч, нөхөн төлбөр шааржээ.

 

Хохирогч залуугийн ээж Миний хүү хайртай дуучныхаа тоглолтыг үзэх гэж яваад амиа алдсан. Гэтэл Крис Браун амиа алдсан фэнүүдийнхээ гэр бүлээс ч уучлалт гуйгаагүй. Үнэхээр харамсалтай. Түүнийг шүүхэд өгөхөөс өөр арга бидэнд үлдсэнгүй. Крис Браун гэмших цаг ирсэн” гэж ярьсан байна.

 

Суга Книт гэх эр тоглолт үзэж байсан хүмүүс рүү гал нээсэн юм. Шүүхээс түүнд 15 жилийн хорих ял оноосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин