Өлгийчүүдэд туслах аянаар 11 сая төгрөг цугларчээ
2016-08-04

 

Өнгөрсөн сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас 1, 6, 9, 11, 13 дугаар багийн нутаг дэвсгэр үерт автаж, багагүй хэмжээний хохирол амссан юм.  

 

Үерт өртсөн Өлгийчүүддээ туслах зорилгоор Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Баян-Өлгийд тусламжийн гараа сунгая” аяныг эхлүүлсэн. Тус аянаа өнөөдөр өндөрлөжээ. Долоодугаар сарын 12-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 11 сая 370 мянган төгрөг, 60 орчим хайрцаг тусламжийн эд зүйлс цугларсан байна. Тусламжийг ирэх долоо хоногийн Өлгийд хүргэх аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
НӨГӨӨ НУТГИЙН ЗӨВЛӨЛ, ХӨЛГҮЙ БАЯЧУУД ХААНА БАЙНАА ? УЛСЫН НААДМААР УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ ХАНШ 500 САЯ ДАВДАГ ЮМ ГЭСЭН, МӨН ОЛОН ТЭР БУМ ГАРАА ДАА.
2016-08-05
Зочин:
эвий эвий .Тэр жаал эвдэрсэн домбороо тэвэрчихэж.....
2016-08-04
Зочин:
сонгуулийн өмнө бсн бол их юм цуглана даа Өлгийчүүд азгүй юмдаа
2016-08-04
Ичмээр юм:
Нөгөө цадах ханахаа байсан баячууд хааччих ваа?
2016-08-04