Хайди Клум: Дахин гэрлэхийг хүсэхгүй байна
2016-08-05

Супермодель Хайди Клум Австралийн “Summer” сэтгүүлийг чимж бас ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг хамгийн ихээр айлгадаг зүйл?

 

-Миний айдас бол хүүхдүүдийн минь аюулгүй байдал. Хүүхдүүд минь л аюулгүй байвал намайг айлгах зүйл гэж үгүй. Эмэгтэйчүүд шавж, хорхой зэргээс айдаг. Би ч гэсэн тэднээс айдаг ч дээрхий айдасыг ялахаар хүчтэй биш.

 

-Гэхдээ таны бүтээсэн амжилтын хүчээр тэд аюулгүй бас сэргэлэн цовоо өсөн торниж байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл та шилдэг хамгаалагчдыг хөлсөлж болно?

 

-Тийм ээ. Үртэй эх хүн үргэлж л санаа зовдог. Хүүхдүүдийнхээ ирээдүйд аюултай зүйл учраасай хэмээн зөгнөн яриагүй. Зүгээр л тэд ирээдүйд ямар хүн болох нь миний анхаарлыг татах бас айдас төрүүлдэг. Би хүүхдүүдээ боловсролтой агуу хүн бол хэмээн шаардахгүй. Зүгээр л бусдыг хайрлах сэтгэлтэй байхыг шаарддаг. Зарим эцэг, эх хүүхдээ Харвардын их сургуульд элсэн орж, шилдэг нь болохыг шаарддаг. Үрдээ шаардлага тавих нь чухал. Гэхдээ та шаардлага тавихаасаа өмнө хүүхдийнхээ мөрөөдлийн нэг сонсоод үзээрэй хэмээн зөвлөж байна.

 

-Та хүүхдийнхээ мөрөөдлийг сонсдог уу?

 

-Тэгэлгүй яахав. Би хүүхдүүдийнхээ төлөө хүсээгүй сонголтоо хүртэл хийж явсан. Гэхдээ энэ ярилцлагаар өөрийгөө магтахыг хүсэхгүй байна. Зүгээр л хүүхдүүд минь ээжийнхээ чин сэтгэлийг мэдрээсэй хэмээн хүсч байгаа юм. Би үргэлж сайхан харагдахыг хүсдэг ч хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхээс эмээж хоолны дэглэмээс татгалзсан.

 

-Тэгэхэр гоо сайхны хагалгаа болон хоолны дэглэмийн эсрэг байдаг гэсэн үг үү?

 

-Бүгд жаргалтай амьдрах хэрэгтэй. Та эдгээр хоёр зүйлийн ачаар сайхан амьдарч чадна гэж үзэж байгаа бол таны сонголтыг би хүндэтгэх болно.

 

-“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэр байхаа болиод нэлээн хугацаа өнгөрлөө. Та далалвчтай үеээ дурсдаг уу?

 

-Үргэлж дурсдаг. Манай гэрийн үүдэнд миний далавчтай нэг зураг бий. Тэр зургийг харах бүрдээ би өнгөрсөн үеээ дурсдаг. 

 

 

-Одоо та “Авъяаслаг америкчууд” шоуны шүүгчээр ажиллаж байна. Заримдаа шүүгчийн ажил загварын тайзнаас хөндүүрүүлж байгаа мэт харагдах юм?

 

-Тэгэж хэлж болно. Авъяаслаг нэгнийг гаргана ирэхийн төлөө би хичээнгүйлэн ажиллаж байна. би их удаан хугацааг загварын тайзнаа өнгөрүүлсэн. Одоо өөр зүйлд анхаарлаа хандуулахаар хичээж байна.

 

-Энэ үг таныг загварын тайзаа орхино гэх хардлагыг төрүүллээ?

 

-Загварын тайздаа хэзээ ч баяртай гэж хэлэхгүй. Би үндсэн мэргэжлээ хэзээ ч орхиж чадахгүй.

 

-Та эх хүн хүүхдүүдийнхээ талаар байнга боддог тухайгаа өгүүлсэн. Тэд ямар мэргэжилтэй болоосой хэмээн хүсч байна.

 

-Тэдний л сонголт.

 

-Таныг дахин гэрлэх гэж байгаа гэх юм?

 

-Үгүй ээ. Дахин гэрлэх талаар бодохгүй байгаа. Ер нь дахин гэрлэхийг хүсэхгүй байна.

 

-Яагаад?

 

Айж байна. Дахин шархлахаас айж болно. Хүүхдүүдээ гомдоохоос айж байна. Дахин хэн нэгнийг шархлуулахаас айж байна.

 

-Гэхдээ саяхан хэвлэлээр таныг сүй тавьсан хэмээн бичих болсон?

 

-Та миний гарыг хараач ямар нэгэн сүйн бөгж байхгүй байгаа биз дээ.

 

-Яагаад тантай холбоотой цуурхалууд үргэлж гарч байдаг юм бэ?

 

-Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ хөгжилтэй байна. Өөрөө ч мэдээгүй байж гэрлэж өөрөө мэдээгүй ч байж сүй тавих чинь их хөгжилтэй биз дээ.

 

 

-Вито Шнабель та хоёрын хайрын романс ил болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Энэ залуугийн тухай?

 

-Би энэ залуугаар бахархдаг. Түүнийг нэг үгээр тодорхойлбол “үнэнч”. Мэдэхгүй юм. Надад маш их таалагддаг учир хол байхаас айдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин