Хоёрт настай хүү цайнд түлэгдэж нас баржээ

Энэ сарын 4-нд буюу өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух айлд, хоёр настай хүү халуун цайнд түлэгджээ. Хүүг яаралтай Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Өмнө нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хоёр настай хүү халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ мэтчилэн эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд түлэгдэх явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ