Путин, Эрдоган нар удахгүй уулзана
2016-08-05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар энэ сарын 9-ний өдөр уулзахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

 

Ерөнхийлөгч Эрдоган Москва хотноо айлчлах гэнэ.

 

Уг айлчлалын гол зорилго хоёр улсын харилцааг сэргээх зорилготой хэмээн Песков “TASS” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Оросын байлдааны “Су 24” онгоцны сүйрлийн дараа ОХУ, Туркийн эсрэг хэд хэдэн хориг  тавьж, шахалт үзүүлэх болсон билээ.

 

Эрдоган саяхан Сирийн хил дээр очих үедээ харамсалтайгаар амиа алдсан ОХУ-ын нисгэгийн гэр бүлээс уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн юм.

 

Уг үйл явдлын дараахан Путин, Туркийн эсрэг хэрэгжүүлээд байсан эдийн засгийн зарим хоригоо цуцалж, Эрдоганыг эх орондоо айлчлахыг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин