31 цэцэрлэг ашиглалтад орно

Ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө 3990 хүүхэд хүлээн авах чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг ашиглалтад оруулахаар болжээ.
Шинээр шинээр ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг нэмж, одоо байгаа хүчин чадлыг 400-гаар нэмэгдүүлэхээр болсон байна.
Ашиглалтгүй, сул орон тоотой ажиллаж байгаа төрийн бус өмчийн 57 цэцэрлэгт 187 бүлгийг нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадлыг 2134 ороор нэмэгдүүлэх гэнэ.
Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй гэрээ байгуулж, хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, нэг суралцагсад ногдох хувьсах зардлын тооцоо судалгаа хийхийг Нийслэлийн Боловсролын газар хариуцан ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ