АН-ын Онцгой комисс: Томилгоо дагасан хууль зөрчсөн үйлдлүүд газар авлаа
2016-08-05

 

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос 2016 оны УИХ, ИТХ-ын сонгуулийн үеэр гарсан зөрчил болон  шинэ томилгоонуудыг тойрсон хууль бус үйлдлүүд газар авах шинжтэй байгаа талаар шуурхай мэдээлэл хийлээ. Үүний тод илрэл нь Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дуусаагүй байхад чөлөөлж, шинээр томилсон явдал гэдгийг тэмдэглэв.  Онцгой комиссын дэд дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд хэд хэдэн асуудлыг онцлон мэдэгдэв. 

 

Юуны өмнө УИХ-ын болон  аймаг,  нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй олон зөрчил гарсан гэж тэд үзэж байна. Нэгдүгээрт, эдгээрийг нэгтгэх, судлах, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах зорилгоор Онцгой комиссыг байгуулсан. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон төрийн шинэчлэл, томилгоо, хавтгайрсан халаа сэлгээний  явцад гарч болох зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бүртгэлжүүлж дүгнэлт хийх, холбогдох байгууллагуудад хандаж хамтарч ажиллах чиглэлийг баримталж байгаа гэв. Тэгвэл тус комисст одоогоор  сонгууль шударга бус болсон гэх 200 гаруй өргөдөл гомдол ирээд байгаа аж. Иймд энэ талаарх мэдээллийг багцлан долоо хоног бүрийн мягмар гаригт хэвлэлийн хурал хийж байхаар болсныг  сэтгүүлчдэд дуулгалаа.

 

“АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ ЯВАГДААГҮЙ БАЙХАД ХААЛГА ЭВДЭЖ ОРЖ БАЙНА”

 

УИХ, ИТХ-ын сонгууль явагдсан ч аймаг, нийслэлийн сонгууль явагдаагүй байгаа. Гэтэл сумын Засаг дарга нарын хаалгыг эвдэн орж тамга тэмдгийг булааж авах зэрэг  балмад үйлдлүүд гарч байна. Тэр бүү хэл ИТХ-ын төлөөлөгчдийг барьж хорих зэргээр хууль бус ажиллагаа явж байна гэж С.Эрдэнэ мэдээллийн үеэр хэлсэн юм. Мөн хууль бус үйлдлүүдийн талаар тухайн газар, орон нутгийн цагдаа, хууль хяналтын байгууллагуудад хандахад хариу өгөхгүй, гомдлын мөрөөр ажиллахгүй байна гэв. Тухайлбал, сонгуулийн өмнө МАН-ын  60 тэрбум төгрөгийн бичлэг олон нийтэд хүрч нийгэмд шуугиан тарьсан. Гэтэл үүнийг хууль хяналтын байгууллагууд, тодруулбал Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар хариу өгөхгүй байгаа аж.

 

Х.БОЛОРЧУЛУУН, Ч.ХҮРЭЛБААТАР, О.СОДБИЛЭГ, Д.ДАМБА-ОЧИР НАРЫГ ШАЛГУУЛНА

 

Сонгуулийн үеэр мөнгө тараасан, хууль зөрчсөн үйлдэл гаргасан нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудлыг АН-ын зүгээс хууль хяналтын байгууллагад баримтжуулж өгсөн ч өнөө хүртэл хариу ирүүлээгүй нь эргээд албан тушаалын нөлөөлөл бий боллоо гэсэн  хардлага төрүүлж байгааг АН-ын Онцгой комисс үзэж байна. Тухайлбал,  Х.Болорчулуун, Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг, Д.Дамба-Очир нар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшихдээ  мөнгө тараасан.  Мөн Л.Энхболд,  Д.Лүндээжанцан нарын хууль зөрчсөн асуудлыг шалгуулахаар баримтжуулж өгсөн. Дахиад ч зарим зөрчлийг баримжуулж өгөхөөр АН-ын Онцгой комисс ажиллаж байгаа гэв.

 

СҮХБААТАР, ДОРНОГОВЬ, УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТОМИЛГОО ХУУЛЬ ЗӨРЧСӨН

 

Сонгуулийн шилжилт хөдөлгөөний асуудал тухайлбал, “Царцааны нүүдэл” нь сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор өрсөлдөгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар хийсэн зүйл болохыг энэ үеэр мөн онцлов. Долоон нэр дэвшигчтэй холбоотой ийм  маргааныг хянуулах, аймаг, сумын Засаг дарга нарын хууль бус үйлдлийн талаар шалгуулахаар хуулийн байгууллагад өгчээ.

 

Мөн аймаг, сумын Засаг дарга нарын төвшинд хууль бус томилгооны зөрчил газар авсан. Хамгийн ноцтой нь Замын-Үүд сумын Засаг даргын өрөөнд дайрч орсон. Ажлаас нь  үндэслэлгүйгээр халж, тамга тэмдгээ авахын тулд хүч хэрэглэсэн, зодсон зэрэг олон асуудал байгаа. Увс аймгийн Засаг даргаар ял шийтгэлтэй хүнийг томилсон, Сүхбаатар, Дорноговь аймагт Засаг даргын хууль бус томилгоо хийсэн зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллагад өгсөн. Шалгуулахаар хандсан асуудлын мөрөөр ажиллана, тухай бүрт мэдээлнэ гэж АН-ын Онцгой комисс мэдэгдлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Би:
4 жилийн өмнө та нарын гудамжнаас авчирсан хамгийн чадваргүй ажлаа мэддэггүй тэнэг юмнуудыг л цэвэрлэж байна. Юу нь буруу байгаан. Зөв юм хийж байна бүр их цэвэрлэх хэрэгтэй
2016-08-08
Сонгогч:
Тэгээд шалгуулаач та нар өнгөрсөн сонгуулиар өвөрхангайд болсон сонгуулийг Хан уул дүүргийн цагдаагаар шийдэж байсан шүү дээ унасан бөхөд шалтаг мундах биш дээ
2016-08-06
Зочин:
Эрдэнэ намаа ялагдуулахад онцгой хувь нэмэр оруулсан шүү шагнал магнал нөгөө алтан сарнай ч яахав
2016-08-06
Монгол:
Дамба-Очир Лүнгийн замыг тавих нэрээр бараг зам барихтай тэнцүү мөнгийг төрөөс шаасан хэргийг сэргээн шалгах хэрэгтэй. Энэ чинь үндсэн хуулийн зөрчил. Нэг нь 2 дахин их үнээр ажил хийгээд нөгөөх нь 2 дахин бага үнээр ижил юмыг хийж болохгүй. Үүнийг зөвтгөсөн шинжээч, шүүгч нарт хариуцлага тооцох хэрэгтэй.
2016-08-06
т:
энэ эрдэнэ солиорчихож дээ яааанааааа
2016-08-06
Зочин:
Uursduu ymar bailaa da.nowshnuud
2016-08-05
Зочин:
Онцгой комисс гэдэг зүйл Адмирал Колчак, Оросын эзэн хаан Романов зэрэг язгууртануудыг гэр бүлийн хамт хүйс тэмтэрч устгаж байсан адал балмад комисс байсан гэдгийг энэ зууны соёлт, ардчилсан улс орнууд бүгдээрээ эрс буруу шаасан дүгнэлт гаргасан байдаг! Энэ Эрдэнэ гэгч нөхөр Онцгой комисс гэдэг нэрийн үүсэл гарвал, үүх түүхийн мэдэхгүй байж ингэж хамаагүй бурж болохгүй байхаа!
2016-08-05
Өөрийн толгой дээрх бухлаа хараххүй л байсн даа э:
АН Өөрөө яаснаа ийм хурдан мартаж байгаа юм байхдаа
2016-08-05
Зочин:
S.Erdene met humuus ichij uheesei ! Umnuhuu sanaj gemee tsairuulahyn orond ... . Ta nar huuli meddeg yum uu?
2016-08-05
lalar:
Sait bolgond ene ugee bichdeg neg uhna bainaa. Yostoi LALAR gevel chamaig heleh baih!
2016-08-05
Зочин:
АН сөрөг хүчин байхдаа л мундаг юм. хууль зөрчсөн болгоныг олж хардаг мундаг гярхай мэдрэмжтэй болчих юм. Эрх баригч болохоороо зэрлэг араатан л гэсэн үг хууль гэж байхгүй улаан дэрэмчид болж хувирдаг нь их сонин юм
2016-08-05
zochin:
Ardchilsan naminhan arai dendsen shu yamarch chadbargui humus tanilara yam agentlagt orson do umnuus ni ichij uhmeer humuus ajildborson do odo edgeer nuhduudig tseberled ardchilsan naminhan bugd ushigluh laaz ch oldohgui tamhini ish tuuh ajilda orooroi
2016-08-05
Зочин:
Дэд саад болонгуутаа юм үзээгүй амьтан бүхний хаан болсон мэт аашилж байсан Ургамалцэцэг мэтийн хүмүүс энэ намд байгаа цагт боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан олон АН-ын гишүүдийн идэвх нь буурч байгаадаа. Алтанхуягийн хүн гэнгүүт үхэн хатан тусалж дэмжээд байсан МАН-ынхаа хүмүүсийг дагаад намаас зайлбал таарсан эмэгтэй. АН-ын холбогдполтой мэдээ тавигдах болгонд Ургамалцэцэг гэгчёийн тухай бичих болно. Мөнхийн юм шиг өөрийн намын хүнээ гутааж байснаа сайн санаж яваарай
2016-08-05
Зочин:
Манай намын дарга болсон хүмүүс үнэндээ их зантай байсан болохоор ялагдахад ихэнх гишүүд харамсахын оронд хохь нь даанч их байсан гэж нэгэн дуугаар хэлж байсныг санаж яваарай. Зарим нь тэр дундаа Ургамалцэцэг дэд саад болонгуутаа Алтанхуягийн танидаг хүн л гэвэл МАН-ы хүн ч байсан үхэн хатан дэмжиж өөрийнхөө намын хүнийг олон юман дээр шавар болж байсан зэрэг нь гишүүдээ эсрэг болгоход нөлөөлсөн.
2016-08-05
Зочин:
Битгий гонгиноод бай. Ард түмэн сонголтоо хийсэн. Наад хүмүүс чинь ажлаа хийг. Та нараас л илүү луйвар хийв гэж үү
2016-08-05
Зочин:
Батзанданг дарга болго
2016-08-05
Зочин:
AH unendee aimaar deerelxuu bsan shuu.mon ch ix olonb xuniig xalsan mon ch ix mongo idsen dee.erdenee guai dulaan xuvtsasaaa beldeed l bj bai chi bol ugaasaa shorongiin xadaas tsaashidaa ch shorongiin xadaas bx bolno
2016-08-05
Зочин:
ах дүү амраг садан ардчилсан хулгайч нар нь ажилгүй болох гээд энэ гахайнууд боож үхэх нь ...зайл та нар. бас тарцгаа. үхсэн элэнцгийн ардчилсан нам бэ?
2016-08-05
Зочин:
ямар элэнцэгний чинь хууль зөрчих вэ? 4 жил ан- махн- хан хуульгүй дүрэмгүй наргисан биз дээ. өөрсдөө хууль дүрмээ дагадаг биёлүүлдэг болчихоод наад үгээ амнаасаа гарга. ман- .... ан- алдааг давтвал араас чинь очино
2016-08-05
Партизан:
Юуны өмнө Баярцогт, Бат-Үүл гэсэн оффшор данстан, хулгайч луйварчид, хог новшноос салж, Гончигдорж, Баабар, Алтанхуяг мэтийн зөнөсөн ухна шиг өвгөд хөгшдийг хөөж явуулаа! Их цэвэрлэгээ хийж, намыг шинэчил! Нам минь арай бүрэн ч сөнөөгүй байна!
2016-08-05
зочин:
Өмхий АН-ын луйварчид аа, 12 онд та нар яаж байлаа, ард түмэн мартаагүй шүү, та нар бүгдийг хууль зөрчин хийж байсан аа мартаа юу
2016-08-05
Зочин:
odoo bolio an nam ontsgoi komiss ch geh shig 1937 on yum u teneguudee
2016-08-05
Дэмжигч:
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм! Одоо битгий гонгиноод ард түмний шившиг болоод байцгаа! Нусаа гараараа арчаад, нулимастай лаазаа өшиглөөд л МАН яаж мангартах бол гэж хараад явж бай! Учир нь яваандаа олдоно!
2016-08-05
зочин:
Өөрсдөө энэнээс ч илүү байсан даа.Өөрийнх нь оруулсан хамаатан садан ажилгүй болох гээд байгаа байхдаа.Байвал мөн ажлыг хийх байхдаа.
2016-08-05
Ardchilal:
Zugeer uursduu uunees iluu huuli zurchsun uildel ih l hiij bsan da gej
2016-08-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-05
lalar:
Sait bolgond ene ugee bichdeg neg uhna bainaa. Yostoi LALAR gevel chamaig heleh baih!
an zail:
za hutsaa AN.d odoo hen ch itgehgui
2016-08-05