Автобус шатсан асуудлаар ГХЯ-наас тайлбар хийв
2016-08-05

 

Өчигдөр 22.00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо осолдож, шатсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.

 

Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан.

 

Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар хийв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин