Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар ялагдав

"Рио-2016" олимпийн наадмын эхний өдөр манай улсаас жүдо бөхийн 60 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар, МУГТ М.Уранцэцэг нар зодоглолоо. Тэд гурав дахь барилдаандаа бүдрэв.
ОУХМ Ц.Цогтбаатар 60 кг-ын жингийн А хэсэгт суглаагаар хуваарилагдсан. Түүний эхний тэмцээн Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхэлж эхний барилдааныг Гуатемалагийн Хосе Рамостой хийж ялалт байгуулав. Түүний дараа Финландын Жухо Рейнваллтай учраа таарч базари үнэлгээгээр яллаа. Ингэснээр тэрбээр олимпийн наадмын хоёр дахь ялалтаа байгуулаад байв. Гэвч гурав дахь барилдаанд БНСУ-ын бөх Ким Вон Жинтэй учраа таарч ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин МУГТ М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн. Хоёрын даваандаа Францын тамирчинг цэвэр ялж, хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийсэн ч Японы бөх Ами Кондод оноогоор ялагджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ