Эрдоган: Цаазын ялыг сэргээнэ
2016-08-08

 

Туркийн нийслэл Анкара, Истанбул хотноо хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсанаас хойш тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ард түмэнтэйгээ уулзаагүй байсан билээ.

 

Тэрбээр өчигдөр Анкара хотноо иргэдтэй уулзаж, сүүлийн үеийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч “Бид ард түмнээ дахин аюулд оруулахгүй” хэмээн хэлжээ.

 

Төрийн эргэлт хийхийг санаархсан 20 мянга гаруй цэрэг болон тэдний хамсаатнууд гэгдэх 10 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, шийтгэл оноосон билээ.

 

Эх орноосоо  урваж, төрийн эргэлт хийсэн дээрх цэргүүдийг хэрхэх талаар Ерөнхийлөгч Шаардлагатай гэж үзвэл цаазын ялыг сэргээх болно. Би цаазын ялыг сэргээхийг дэмжиж байгаа. Дахин Анкара, Истанбул хотноо гарсан хэрэгтэй ижил хэрэг гаргахгүйн тулд цаазын ялыг сэргээхээс өөр сонголт алга” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин