
Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарч прокурорын байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед сонин хэвлэлээр гарах болсон билээ.
Иргэн Ж.Баярсайханыг бөөгийн засал хийлгэ хэмээн зайран нэртэй Э.Мөнхбат их хэмжээний мөнгө нэхэмжилж улмаар өгөхгүй болохоор нь автомашиныг нь шатаасан хэрэгт холбогдсон юм. Уг хэргийг орон нутгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа аж.
Сэжигтэн Э.Мөнхбат цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ