Монгол өөр улс болжээ
2016-08-08

Улаанбаатарт өнгөрсөн долдугаар сард АСЕМ-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд болсон Ази, Европын бизнесийн чуулганд оролцох завшаан надад тохиосон билээ. Тэрхүү аялал Монгол, Буриадын харилцааны олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. 

 

 

 

ЧУУЛГАНДСАН МОНГОЛ

 

Бид долдугаар сарын 12-нд Орос, Монголын хилээр нэвтэрсэн. Монголын талаас сунжирсан урт автомашины дараалал нүдэнд юуны түрүүнд тусч байлаа. Буриад, Байгаль нуурыг үзэх гэсэн хөрш Монголын иргэд ид халуунд нялх хүүхдүүдтэйгээ хоёр гурван хоногоор хил дээр түгжрэн зогсох ажээ! Тэр өдөр Улаанбаатар хүртэлх зам тэр чигтээ үргэлжлэх автомашины цуваа шиг л санагдсан. Замын хоёр талаар хээр талд хаа сайгүй гэр, майхан, зөөврийн зоогийн газар босгожээ. Амрагчид тухлан цэвэр агаарт цайлан хээрийн хоол идэх нь харагдана.  

 

Улаанбаатарын оршин суугчид олон улсын чуулганыг зохион байгуулахад саад болохгүйн тулд ийн хотоос гарчээ. Монголын Засгийн газар нийслэлийнхээ иргэдэд хандан наадам болон АСЕМ-ын чуулганы үеэр хотоо түр орхихыг хүссэн аж. Нийслэлийнхэн ч энэ хүсэлтийг ойлгон хүлээн авчээ. Иймээс ч Улаанбаатарт ороход дасал болоогүй хоосон гудамж, хаалттай дэлгүүр, кафенүүд угтсан юм.

 

Ази, Европын бизнес чуулганд Япон, Хятад, Солонгос, Энэтхэг гээд олон орны төлөөлөгчид оролцсон. Харин Оросоос ердөө дөрвөн төлөөлөгч ирсэнд гайхаж билээ. Найрсгаар угтаж авсанд сэтгэгдэл өндөр байх тэр дөрөв Санкт-Петербургээс иржээ.

 

Чуулганы цар хүрээ үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Төслийн зохион байгуулагч монгол мэргэжилтнүүд зочидтой англиар чөлөөтэй харил­цах ажээ. Энэ нь Монгол Улс дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзлэхээр тэмүүлж буйн тод жишээ.

 

Энд түүнчлэн тус улсын иргэдийн сэтгэлгээ төрийн хэмжээнд буйг тэмдэглэх хэрэгтэй. Улс орон нь ч нэлээд эрчимтэй хөгжиж байна. Монголд уламжлал сэргэхийн хэрээр бие даасан иргэний нийгэм ч бэхжих болжээ. Өөдрөг бодол, сэргэлэн зан, асар их эрч хүч зэрэг нь орчин цагийн талын монгол хүний үндсэн шинж ажээ.

 

Монголын энэ төлөв байдалтай харьцуулахад манай буриадуудын ажил хэрэг чухал биш, бүр зэлүүд зах хязгаарынх шиг санагдаж эхлэх юм. Уг нь Буриадын торгоны замын төв дахь ашигтай байрлал манай бүгд найрамдах улсад Оросыг Ази, Номхон далайн бүс нутаг руу гарган дорны ер­төнц­тэй холбох өргөн бо­ломж нээж өгөх учиртайсан.

 

БУРИАД АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ГАРАХАД БЭЛЭН БУС

 

Харамсалтай нь, Буриад тэрхүү боломжоо ашиглахад бэлэн бус ажээ. Манай бүгд найрамдах улс Монголтой визгүй зорчих горимд шилжихэд ч бэлэн байж чадсангүй. Манай оронд валют авчирч буй Монголын иргэд олноор ирэх явдлыг гааль зохицуулан шуурхай ажиллаж чадахгүй байна. Хил дээр бүх зүйл 1990-ээд оны төвшинд хэвээр үлджээ. Монголын жуулчид хэдэн хоногоор дугаарлаж, албаныхны бүдүүлэг авиртай тулгарах аж. Урт дарааллыг чухам Оросын тал үүсгэж байгаа сэтгэгдлэл төрж байна лээ.

 

Хилээр нэвтрээд Монголын жуулчдын явах зам ерөнхийдөө ижил. Итгэлт хамбад мөргөөд Байгаль нуурын эрэгт амран худалдааны төвүүдээр орж бараа худалдан авдаг. Гэтэл тэд нарт зориулан ямар нэг олон улсын нийгэм соёлын төслүүд зохион байгуулалгүй өнөөг хүрчээ. Буриадад аялал жуулчлалын бодлого ч, Монгол, Буриадын харилцааны тухай тодорхой үзэл баримтлал ч алга. Монголоос ирж буй жуулчдыг зохион байгуулж чадаагүйн харгайгаар Буриадын жирийн иргэд нэлээд аягүйрхэх төлөвтэй. Жишээ нь, хил дээрх Хиагт хот Монголын жуулчдад юу санал бол­гож чадах вэ? Тэнд тухтай амрах буурчийн газар байхгүй, ямар нэг аялал жуулчлалын арга хэмжээ зохиодоггүй, тэр ч бүү хэл аштайхан ердийн зоогийн газар ч үгүй!

 

Гэтэл өнгөрсөн зуунд чухам буриад удирдагчид болох Элбэгдорж Ринчино, Цэвээн Жамсран зэрэг хүмүүс Монголын төр улсыг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Өнөөг хүртэл Монголын иргэд буриадуудад хүндэтгэлтэй ханддаг юм. Гэвч одоо бидний харилцаа нэг л болж өгдөггүй. Үүний шалтгаанууд тодорхой. Тэдгээр нь монголчуудын аялал жуулчлалыг зохион байгуулж чадаагүй явдал, тэдний дээрэмд өртөх өндөр эрсдэл, хууль эрх зүйн хамгаалалт үгүй зэрэг билээ. Иймд Буриадын бүгд найрамдах улс зочиддоо зохих нөхцөл бүрдүүлэх тал дээр юу ч хийхгүй байгаа гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.

 

Уг нь хил нээлттэй ийм нөхцөлд Буриад нь Монголтой өндөр төвшинд хамтран ажиллах бүрэн боломжтой. Тэгээд ч Буриадыг шинэ геополитикийн нөхцөлд Оросын Монгол болон Ази, Номхон далайн бүс нутаг, Зүүн өмнөд Азитай өргөн хамтын ажиллагааг өрнүүлэх гүүр хэмээн харах цаг хэдийнэ болсон. Гэвч одоогоор Буриад Монголын жуулчдын шалгалтыг ч давж чадахгүй байна даа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
hhh:
Монгол улс өөр болжээ гэж бичээч Зууны мэдээ үхэрээээээээээээээ
2016-08-09
Зочин:
ТОМ ТӨР, ТЭР БУМТАН ТӨРДӨГ ТӨР, ТӨРӨЛИЙН ТӨР, ..........ДАРГАНЦАРЫН ХҮҮ ДАРГАНЦАР БОЛДОГ ТӨР .....
2016-08-09
Irgen:
Mash uneniig bichjee. Ta nar nereer ni yahnav. Harvaas Ulaan-Uudiin Buriad hun bichsen bna. Bodit uneniig zasaj zalruulah saijruulah yostoi zuilsiin talaar bichsen bna.
2016-08-09
зочин:
Хүний алдааг муушааж таашаал аваад бид өөрсдөө өөдлөх үү. За яах вэ буриад хоцрогдсон орос бүдүүлэг байж .Тэр бол тэдний асуудал .Харин бид өөрсдийн аялал жуулчлалын салбарт ядаж буриад өвөрмнголчуудаа татаж чадаж байгаа билүү. Оросын жуулчин ирэхэд Бээжингийн наймаачид шиг оросоор яриад худалдаа хийчих чадвартай хүн хэд байна.Сибирь бол оросын хөдөө гэдгийг одоо болтол ойлгохгүй байна, манайхан. Тиймээс оросын хөдөөний иргэдэд тохирсон үйлчилгээ үзүүлээд халаасыг нь хоослох ухаангүй байж олон юм донгосч оросыг хараагаад бидэнд сохор зоосны ч ашиг гарахгүй.Энэ бол үнэн.Орос ирээгүй манайд барууныхан иртэл өдий.Үүргэвч үүрч ирээд хээр хоноод явдаг өлөн гуйлгачид ирээд буцах бол жуулчлал хөгжүүлж буй хэрэг огт биш.За бүүр больё.Монголчууддаа үйлчилчих жуулчны маршрут Хамарын хийдээс өөр байна уу.Оросыг муулахаасаа өмнө Хамарын хийдэд байгаа жорлонгоо хүн орох нөхцөлтэй болгоё тэгэх үү.
2016-08-09
Ганбат:
Монгол ч мөддөө л өөрчлөгдх бх
2016-08-09
Зочин:
Unendee 21r zuunii europ iin hamgiin buduuleg ard tumen bolj huviraad bna sh dee. Teneg Ivanuud tuuniigee anzaarahgui ni bur haramsaltai
2016-08-08
Монгол:
Элбэгдоржринчийноо чинь одоогийн манай Элбэгдоржийн өмнөх дүр нть тэрчигээрээ мөнЦэвээн бол Монголд зүтгэсээн. Харин Элбэгдоржринчийноо бол Монголын сор болсон хөвүүдийг устгахад Сталины гар хөл жихэнэ болсондоо.
2016-08-08
Зочин:
үнэн шүү
2016-08-08
davsandorj:
ene buriaduud odoo mongold dagaar orohgui yugaa huleegeed baigaa ulsuud ve? baigal nuuraa avaad hureed ireech
2016-08-08
Зочин:
би өөрөө пророссийский настроенный тэгэхдээ Орос ч хэцүү л дээ, арай арай, хүний ад болж байж шовинист зан нь хэт их... ядаж байхад манайх тосгоны юм үзээгүй оросуудтай хөрш...
2016-08-08
Unen:
Uneheer tiim shuu oros gevel zerleg gej huleej avdag um balee
2016-08-08
Зочин:
За чи боль эртний түүхтэй Монголчууд бид өнөөг хүртэл туурга тусгаар байгаа шүү танай Буриадуудыг бодвол
2016-08-08
Иван дурак:
Бүдүүлэг, хуучин коммунист арга барилаа тавихгүй оросууд хөгжих үү? Худлаа ихэмсэг, ихэрхүү зантай тэднийг хэн хүндлэх вэ? Барууныхан бол бүдүүлгүүд гээд үхтэл нь доош нь хийдэг юм билээ.
2016-08-08
Иван дурак:
Бүдүүлэг, хуучин коммунист арга барилаа тавихгүй оросууд хөгжих үү? Худлаа ихэмсэг, ихэрхүү зантай тэднийг хэн хүндлэх вэ? Барууныхан бол бүдүүлгүүд гээд үхтэл нь доош нь хийдэг юм билээ.
2016-08-08
Элбэгдорж Ринчино муу урвагч:
Элбэгдорж Ринчино, Цэвээн Жамсран зэрэг хүмүүс Монголын төр улсыг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Элбэгдорж Ринчино гэж олон монголчуудын цусыг урсгасан муу урвагч монголд ямар чухал үүрэг гүйцэтгэсэн юм бэ?
2016-08-08
zailaachee:
chi odoo bolildoo haa saigui l ene balai yumaa bichij bhiin
2016-08-08
Зочин:
Нэр усаа тавиагүй ч буриад хүн бололтой. Их зөв дүгнэлт хийжээ. Дөнгөж өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаан-Үүд ороод ирлээ. Энд бичсэн тун үнэн байнаа. Хил дээр манай монголчууд маш хурдан хүмүүсээ, машинаа нэвтрүүлж байхад оросын гаалийнхан маш бүдүүлэг, маш удаан, үнэхээр хаана ч байхгүй үйлчилгээ нэртэй дарамтыг манайханд үзүүлдэг юм байна. Улаан-Үүдэд очоод үзэх зүйл бараг л байхгүй, төв талбай дээрх том Лениний толгой .... Дэлгүүр, зах дээр ч олигтой юм байхгүй, хоол нь ч тааруу, уух юм бол бүр ч ярилтгүй, кваснаас өөр үнийн хувьд аваад уух зүйл бараг байхгүй юм. Улаан-Үүд явмаар санагдаад байвал Хархорин, Барс эсвэл шөнийн зах ороход л болно. Нарантуул бол томдох юм билээ. Бөөн цаг, нойр, нерв зарсан хаана ч байхгүй хэцүү аялал болсон доо.
2016-08-08
Зочин:
үнэн шүү
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-08
zailaachee:
chi odoo bolildoo haa saigui l ene balai yumaa bichij bhiin
ЗОЧИН:
ЭНЭ АСЕМ НЬ АМЖИЛТГҮЙ БОЛСОН ЮМ БАЙНА ЛЭЭ.
2016-08-08
Зочин:
За чи боль эртний түүхтэй Монголчууд бид өнөөг хүртэл туурга тусгаар байгаа шүү танай Буриадуудыг бодвол
Зочин:
Хаанахын хэн гэдэг хүн бичсэн өгүүлэл юм бэ, нэр усы нь тавьж болдоггүй юм уу
2016-08-08