ОХУ-ын тамирчдыг паралимпийн наадамд оролцохыг хориглов
2016-08-08

 

“Рио 2016” он паралимпийн наадамд ОХУ-ын тамирчид оролцох боломжгүй болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ Оросын тамирчдыг зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн хэмээн үзжээ.  Олон Улсын Паралимпийн хороо өчигдөр ОХУ-ын багийг бүхлээр нь олимпийн наадмаас хассан шийдвэрийг гаргасан байна.

 

Тус хороо “ОХУ-ын Засгийн газрын шууд оролцоотой тамирчид сэргээш хэрэглэсэн” гэж мэдэгджээ.

 

Дэлхийн Сэргээштэй тэмцэх агентлагийн ерөнхийлөгч Филип Крейвен Бид шалгалтаар тамирчдыг сэргээш хэрэглэснийг тогтоосон” гэсэн байна.

 

ОХУ паралимп руу 18 төрөлд 267 тамирчнаа илгээхээр төлөвлөж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
diilehgui bolhoor buur ingedeg boloo shiv. Sergeesh heregleegui tamirchidiig oruulahad yadag bnaa. ter tusmaa paraolimp
2016-08-08