Японы эзэн хаан хаан ширээнээсээ татгалзаж магадгүй

Японы сүрт жавхлант эзэн хаан 82 настай Акихито нийтийг хамарсан баяр, наадмын үеэр ард түмэндээ хандан үг хэлдэг уламжлалтай билээ.
Тэгвэл эзэн хаан өнөөдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Хаан юуны талаар мэдэгдэл хийх нь тодорхойгүй байна. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ татгалзахыг хүссэн билээ.
“Тэрбээр өнөөдөр хаан ширээнд суух дараагийн угсаа залгамжлагчийн нэрийг хэлнэ” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Японы хаан угсааны түүхэнд эзэн хаан хаан ширээнээсээ татгалзсан түүх байхгүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ