Хоол амттай сайхан байна
2016-08-08

 

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдаан энэ сарын 17-21-нд болно. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар оролцох билээ.

 

Тэдний дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр фэйсбүүк хуудаснаа “Бид дөнгөж сая өглөөний цайгаа уучихаад бэлтгэлдээ гараад байна. Манай охид төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ сайн хийж байгаа. Сайхан хоол, цайгаар дайлсан Б.Байгалмаа эгчид талархлаа. Хоол амттай, байр тохилог сайхан байна” хэмээн бичжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huch hurd amjilt!!
2016-08-08
zochin:
emegtei chuluutiig elgeer ni hevtuulj bga nuhur du ene
2016-08-08
zagdaa:
muu hun idej uusanaa gej unen erguu garaa hooson iren ee uuj idej zugaalaj bgaad
2016-08-08
бэлтгэлээ базаавал яасан юм бэ?:
Идэж ууж, унтаж, бааж шээснээ бичиж гайхуулахын хэрэг юусан билээ? Юун ч завтай юм, нүүр хуудас энэ тэр ч гэх шиг, бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж баймаарсан.
2016-08-08
Bodol:
Za medehgui manai Hani show ni ihdeheer buruu dag tal bii dee
2016-08-08
Горидогч:
Сайхан хоол идээд тухтай байранд байгаа нь сайхан л бна Гол нь амжилт гаргаж медаль аваарай даа
2016-08-08