Д.Сумъяа: Ард түмэндээ баярлалаа

“Рио 2016” олимпийн наадмаас Монголын анхны тамирчин мөнгөн медаль хүртэж Рио Де Жанейрогийн тэнгэрт Монгол төрийн далбаа мандлаа. Тэр бол МУГТ Д.Сумъяа байлаа.
Тэрбээр медалиа авсан даруйд хэвлэлийн хуралд оролцох үеэрээ “Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа.Каори Мацүмо бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан. Алтан медалийг зорилгоо болгож байсан ч харамсалтай нь түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тиймээс ч Монголын жүдоч, тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугуу ард түмэндээ баярлалаа” хэмээн ярьсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ