Зээл -ийн зэрэглээ
2016-08-09

Өндөр настнууд өөрсдөө зээл авсан нэртэй ч ихэнх нь үр хүүхдэдээ тэтгэврээ бөөндөөд өгчихсөн сууж байгаа 12-24 сарын хугацаатай тэтгэврийн зээлээс ахмадуудын амжиргаа болоод орлогын эх үүсвэрт юу ч нялзахгүй байна гэсэн үг.

 

 

Цалингийн зээл ч  мөн адил. Өрхийн орлого амжиргаа нэмэгдэхэд дэм болох бусад эх үүсвэр бий болгодоггүй. Хэрэглээний буюу зүгээр л лизингийн үнэтэй машин, электрон бараа гэрийн тавилга зэргийг төлөхөд явчихаж байгаа. Мөн цөөнгүй нь хүүхдийн сургалтын төлбөрт гээд Их  дээд сургуулиудын санхүүжилтэд орчихдог. Зээл царайчлалгүй амьдрах чадалтай нь нийт өрхийн  20-д хувь  байдаг гэсэн судалгаа харж байсан. Эндээс мах нь хаяандаа бэлчиж байдаг малчидаа хасаад тооцох гэтэл бас хэцүү. Малчин өрхүүд бараг бүгд банкны зээлтэй гэнэ.

 

Энэ бүхний ард тооцоо ёсоор хождог нь банкууд л юм. Гуравхан сая хүн амтай манай улсад, 14 банктай өрсөлдөн үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны 2015 оны цэвэр ашиг 135 тэрбум төгрөг болсон гэнэ. Энэ нь дэлхийд алдартай Швейцарийн төрийн өмчийн хэдэн банкуудын  2015 оны нийт цэвэр ашгаас бараг л хоёр дахин их юм байх. Бусад банкууд ч бүгд л ашигтай ажилласан тайлантай байгаа.

 

Харин зээлдэгч талынхан яаж дэвжиж дээшилсэн бэ. Банкны эдийн засагчид шиг нарийн тооцоо гаргаж чадахгүй ч зээлээс зээлэнд явааг харж болно Ам долларын дарангуйлал дээшилж төгрөг хөөрхий болж худалдан авах чадвар нь унаж  байна. Үүний дагаад улам бүр өсөж буй үнийн өсөлтийг зээлээр л аргалах ганц сонголт иргэдэд байна.

 

Харин зээл авах хэцүү, боломжгүй гэсэн хариулт банкны мэргэжилтнүүдийн аманд хэзээ ч бэлэн байдаг даа. Тэр болгон байр хашаагаа барьцаанд тавиад түлээ нүүрс гутал хувцас, хоол хүнс  болгоод өмсөж идээд байх хэцүү. Ойр зуур жижиг зээл  авчих юмсан гэх иргэд захаасаа аваад байна.   Энэ чиглэлээр  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин өргөн барьж АН-ын засгийн үед хэлэлцэж байсан.

Улмаар 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их хурал Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль "ХЭХЭБХБ-ны тухай хууль") –ийг баталсан байдаг. Мөн давхар  ХЭХЭБХБ-ны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталсан . Энэ хууль  ирэх  9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөх ёстой.

 

Эрх зүйн энэ шинэ боломжийг  амьдралд яаж хэрэгжүүлэх талаар зээлдүүлэгч, зээлдэгч аль ч талд тодорхой мэдээлэл байхгүй байна.  Банкнуудын иргэдэд чиглэн гаргаж буй ганц зээл нь орон сууцны зээлийн төвлөрөл. Өөр бусад бага, дунд орлоготой иргэдэд гаргадаг зээл бүтээгдэхэүүн гэж үнэндээ алга. Энэ завсардсан зайд нөхөөс хийж иргэдийн бэлэн мөнгөгүй байдал дээр бараа бүтээгдэхүүнээ зээлээр өндөр үнэтэй шахах сүлжээнийхэн дагаад хөлжлөө.

 

Наймдугаар сар хичээл сургуулийн бэлтгэлийн үе. “Яаж зээл авах вэ” гэдэг үг нь “яаж амьдрах вэ” гэдэгтэй агаар нэг болох бачуу өдрүүд хаяанд ирж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр биеллээ болж амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалсан “Аз жаргалын хотод” амьдрахын өмнө иргэд чинь бас энэ өдөр хоногуудаа “аргалах” хэрэгтэй байна.

 

Бага дунд орлоготой иргэд, дунд давхаргынханд зээл авах хэдэн боломж байна. Банкныхан ерөнхий сайдад хандаад “нэгт, хоёрт, гуравт гээд” тоолоод хэлээд өгөөч. Бүүр ядсан асуулт ч байна. Ажилгүй, ямарч орлогогүй болсон өрхүүд хүүхдээ яах вэ. Цэцэрлэгтээ өмсөх цэнхэр дээлийг нь юугаар авч өгөх вэ. Хүүхдийн хорин мянгыг нь хамгийн хурдан хэзээ өгөх вэ ....   

 

Эдийн засгийн гол пунктууд нь давхарлан унаад байхад татварын дарамт буух биш нэмэгдээд байдаг. ААН-үүд ханшийн зөрүүг дийлэхгүй хаалгаа барьж, ажилгүй иргэд төрийн байгууллагын гаргадаг багцаа тооноос давчихаад байна.

 

Иргэд зээл авч энэ намраа давмаар байна л гэнэ.

Үүнд багаа бүрдүүлж ажлаа эхлүүлсэн Ж.Эрдэнэбатын танхим хариулахад бэлэн болж байгаа байх.

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаан банк үнэхээр дэндүү хүүгээ буулгаач насаараа зээл авлаа урамшуулал хүү буухгүй гаднаас маш бага хүүтэй банк санхүүгийн байгууллага оруулч ирж өрсөлдүүлэх хэрэгтэй
2016-08-13
Луйварчин тоймч пүрэвжавын баярхүү-д:
Мөнгөө авмаар бна! Мөнгө өг чи! Ичдэггүй балиар новш
2016-08-13
zochin:
Gadnii bankuud orj ireesei. Bank of china ch bsn yadgiim. Gaigui huu l sanal bolgoj bvl. Hunii nohoi ideheer gej uuriinhuu hediig bordsoor btal uursduu turj uheh yum bn
2016-08-11
Oyun:
Boldog bol ene nam mam ene ter gej idej uusan hulgaichuudiig bvgdiig buudaj alah ymsan
2016-08-10
Би ХААНБАНКНЫ харилцагч:
ХААНБАНК хэдэн жил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна? Энэ хугацаанд зээл авч чадахгүй байна. Бурууг, өөрөөсөө зөндөө хайсан.Олдоогүй. Тэгэхээр ХААНБАНК бол харилцагч нараа, хаан биш боолчилж ажилладаг
2016-08-10
Зочин:
TETGEVRIIN ZEEL GEDGIIG BHGUI BOLGOOO UR HUUHDUUD NI L AVCHDIIN TEGSNEES SAR SARDAA HOGSHID MINI OORSDOO AVCH BAIGEEEEEEE
2016-08-09
Зочин:
Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
2016-08-09
Tstststs:
Sanal neg bna.Yag tegeed baigaa yum daa
2016-08-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-09
Tstststs:
Sanal neg bna.Yag tegeed baigaa yum daa