Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана
2012-01-09

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 9 дүгээр хурал нэгдүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болох аж.

Уулзалтаар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2011 оны үйл ажиллагааны тайлан,  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012 онд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө,  Агаарын чанарын харьцуулсан мэдээний талаар хэлэлцэх юм байна.

Хуралд Үндэсний хорооны гишүүд, мэргэжлийн албадын дарга, мэргэжилтнүүд оролцоно.

Shuud.mn
Сонин хачин
Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 12000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-12000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1500тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 12 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 12000-14000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно.
2012-01-09
Зүүн азид агаарын бохирдол үнэхээр том асуудал болоод байна. Агаарын бохирдлоороо Бээжин Улаанбаатар 2 дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж байна.Бээжин нь Улаанбаатараас 10дахин их хүн амтай, автомашин нь манайхаас 20 дахин ихээс гадна Бээжингийн ойролцоо олон тооны үйлдвэрүүд байдаг тул агаарын бохирдлын шалтгааныг нэг бүрчлэн энэ тэр гэж ялгаж салгаж тогтоон арга хэмжээ авахад хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ л хятадууд л болсон хойно ямарч байсан агаарын бохирдлын хамгийн хүчтэй үүсгэгч нүүрсний цахилгаан станцуудаа Өвөр монголын нутаг дэвсгэр буюу нүүрсний орд уурхайтай газарт олноор нь барьж байгуулжээ. Тэгээд тог цахилгааныг тэдгээр хотоос алслагдсан цахилгаан станцуудаас дамжуулдаг байна. Харин халаалт дулааны тухайд бол бээжингийн ойролцоо / бээжингээс ойролцоогоор 20км зайтай/ цахилгаан станцаас дамжуулдаг. Бээжингийн ойролцоох дийлэнх цахилгаан станцад халаалт дулаан үйлдвэрлэхэд нүүрс биш байгалийн хий, нүүрсний хийг ашигладаг болгож өөрчилсөн байна. Саяхан Улаанбаатарт Бээжингээс агаарын бохирдлын мэргэжилтэн ирээд буцжээ. Тэрээр Улаанбаатар шиг эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн ийм газарзүйн байрлал, уур амьсгалтай газарт нүүрсний цахилгаан станц өдөрт 12000 тн нүүрс түлэхээр агаарын бохирдлоос болж хэдэн зуун хүн үхэх нь тодорхой байтал 150000 гэр хорооллын айлуудын 1500 тн хүрэхгүй нүүрсийг л агаар бохирдол үүсгэчихлээ гэж сенсааци болж байгааг хараад үнэхээр инээд нь хүрсэн байна. Хятад улс дэлхийн хэмжээний асар том гүрэн болчихсон мөртлөө нийслэл хотынхоо агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадахгүй учиргүй балараад байгаа нь хятадуудыг дэлхий дахины доог тохуу болгоод байгаа юм. Гэтэл тэр дэлхий дахины инээдийг хүргэсэн хятадуудын доог тохуу нь улаанбаатарын агаарын бохирдол юм шиг байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн нас барж байна. Гэтэл тэр агаарын бохирдлыг үйлдвэрлэгч хотын утааны 90%-г гаргаж байгаа цахилгаан станцууд одоо юу хийж байгааг мэдэж байна уу? Хамгийн их хэмжээний нүүрс шатаадаг 4-р цахилгаан станц нь гурван хөргөх цамхагтай боловч одоо дахин нэг хөргөх цамхаг шинээр барьсан байна. Энэхүү хөргөх цамхаг ашиглалтанд орохоор цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ ч 1000 тн-р нэмэгдэх болно. Энэ нь зөвхөн 4-р цахилгаан станцад л гэхэд 7000 тн нүүрс шатаадаг болно гэсэн үг. 3-р цахилгаан станц дотор шинэ цахилгаан станц байгуулан одоогийн 4000 тн нүүрсийг 8000 тн болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цахилгаан станцууд иймэрхүү байдлаар ажилж байгаа нь Улаанбаатарт хэдэн зуу хэдэн 1000 хүн агаарын бохирдлоос болж амиа алдсан ч хамаагүй мэт аашилж байгаа хэрэг. Улаанбаатарт утаат манан үүсгэхэд хотын оршин суугчид цахилгаан станцаас эрлэгийн элч ирлээ гэж ойлгоход болно. Тэгээд тэр үхлийн утаа манан бий болсон үед хамраа ч цухуйлгалгүй гэртээ байхгүй бол эрлэгийн элч хормын зуур амийг чинь яахийгаа шийдэж орхино. Тиймээс утаат манангаас болгоомжилж тийм нөхцөлд аль болох гадаа агаар амьсгалахгүй байж, байшин савандаа бүгэх хэрэгтэй.
2012-01-09