Парист халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
2016-08-09

Францын цагдаагийнхан Парис хотноо халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны охиныг баривчилсан тухайгаа мэдэгдлээ.

 

Охин Францын иргэн 16 настай гэнэ. Тэрбээр Парис хотын өмнөд хэсэгт халдлага үйлдэхээр төлөвлөсөн байна. Цагдаагийнхан “Охин амиа егүүтгэхээр төлөвлөж байсан” гэж мэдээлжээ.

 

Охин олон нийтийн сүлжээгээр дамжуулан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоо тогтоож, Парисын халдлагад туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн талаар “www.theguardian.com” дамжууллаа.

 

Цагдаагийнхан охинтой холбоотой этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.  Саяхан тус бүлэглэл Парис хотноо халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
erguu gichii ve
2016-08-09
Зочин:
Ymarch hetsuu ym be
2016-08-09