Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ
2016-08-09

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст Энэ сарын 8-ны өдөр нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэний дотор гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн байна.

 

Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг Яргайтын 38-593 тоот хашааны урд замд амины T.Estima маркийн автомашины жолооч М нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг илрүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Авто Ауро хорооллын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч ганцаараа явж байсан таван настай Т-г мөргөж гэмтээсэн байна.

 

Түүчнлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр, зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд байжээ.

 

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин