Германд хэт даврагчийг баривчилжээ

img

 

Германы цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Баригдсан этгээд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой” хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэв.

 

Тэрбээр хэт даврагчдын захиалгаар 80 мянган хүний суудалтай “Westfalenstadion” цэнгэлдэхийг дэлбэлэх гэж байжээ.

 

Гэмт этгээд 24 настай бөгөөд өнгөрсөн сард Муттерстадт хотын удирдлагуудаас орогнол хүссэн байна. Цагдаагийнхан түүнийг Гелсенкирчен хотын шоронд хорьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ