Автобусны жолооч хүний амь нас хохироожээ

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 296 дуудлага мэдээ иржээ. Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн байна. Улмаар 2 хүний амь нас хохирч 10 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
БЗД-ийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд Эмсид ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ