Машин түрж байгаад амиа алджээ
2016-08-10

 

Өнгөрсөн өдөр шаварт суусан Уаз-2206 маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дугуйнд нь дайрагдаж амиа алджээ.

 

 Уг хэрэг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газарт гарсан байна.

 

Хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин