Сурах бичгийн дундаж үнэ 2700 төгрөг байна
2016-08-10

 

2016-2017 оны хичээлийн жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дууссан байна. Ахлах ангийнхан буюу 9-12-р ангийнхны сурах бичгийн хангамж хүрэлцээтэй  байгаа учраас нөхөн хангалт хийхгүй ажээ.

 

Сурах бичгийн үнийн хувьд хамгийн хямд нь 800 төгрөг бол дээд тал нь 4500 төгрөг үнэтэй худалдаалагдах юм байна. Дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн сурагчид нийт 160 орчим төрлийн сурах бичиг үздэг.

 

Энэ жил сурах бичгийг дахин хэвлэхгүй ч хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендэр зарлаж, хэд хэдэн компани хэвлэх ажилдаа оржээ.  Харин 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэх ажил явагдаж байгаа юм. Сурах бичгүүдийг хэвлэж дууссаны дараа боловсролын газраар дамжуулан сургуулиудад хүргэнэ. Улмаар зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэхээр  юм байна.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин