Бурхан хулгайлсан этгээдийг баривчилжээ

img

 

Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойлин хийдээс олон тооны цутгамал бурхан хулгайлсан хэрэг өнгөрсөн долдугаар сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ. Харин сэжигтэн этгээдийг наймдугаар сарын 7-нд  цагдаагийн ажилчид баривчлан саатуулсан байна.

 

Сэжигтэн нь 22 настай Б гэгч нь Дорждамбаа Дашчойлин хийдээс Доржшүгдэний 5 цутгамал бурхан, Гүрэм дормын судар, Арван хангалын судар тус бүр нэгийг хулгайлсан байжээ.

 

Хулгайлсан бурхан, судараа үнэт эдлэлийн худалдаачинд зарах гэж байгаад баригдсан байна. Алдагдсан эд зүйлс нь 10 сая төгрөгөөр үнэлэгдэх эртний эд зүйл аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ