Т.Гантөмөр: Иргэд хохирсон гэх гомдлыг шалгаж байна
2016-08-10


Энэ сарын 6, 7-ны өдөр Хүй долоон худагт болсон “Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хохирсон талаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

 

 

-Даншиг наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх хэдэн зөвшөөрөл олгосон бэ?


-Даншиг наадмын үеэр хуушуур зарах иргэн, аж ахуйн нэгжүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 100, Сонгинохайрхан дүүргээс 50, нийтдээ 150 ширхэг хуушуурын зөвшөөрөл олгосон. Бусад худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас олгосон. 

-Иргэдийн гаргасан гомдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?


-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдлыг хүлээн авсан даруйдаа ажлын хэсэг байгуулж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ дээр очиж шалгаж, 18 иргэнийг хүлээн авч уулзсан. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран дахин шалгалт явуулж байна. Шалгалтын хариуг 08 сарын 15-нд танилцуулж, Даншиг наадмыг зохион байгуулахад оролцсон байгууллагуудыг оролцуулан хамтарсан хурал хийж, уг асуудлыг шийдвэрлэнэ.

-Үйлчилгээ эрхлэгчид төрийн байгууллагын буруугаас болж хохирол амссан гэж мэдээлсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?


-Ажлын хэсгийн шалгалтаар хэнийх нь буруу вэ гэдэг бүх шалтгаан тодорхой болно. Иргэд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж 2-3 сая төгрөгөөр хохирсон гэж байсан. Үүнийг ямар үндэслэлтэй болохыг, мөн төрийн албан хаагчид авлига авсан гэдгийг ч бас цагдаагийн байгууллагаар шалгуулна. Хэрвээ төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ умартаж,  тэдний буруутай үйл ажиллагаанаас болсон бол хатуу хариуцлага тооцно. Цаашид ийм байдал дахин үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ажлын уялдаа холбоог сайжруулж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл аваагүй байж үйл ажиллагаа явуулдаг, ашиг олохын төлөө улаардаг эмх замбараагүй байдлыг цэгцэлнэ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dunguj ajlaa avaad l mungu tonshood ehlelee dee ho
2016-08-11
Зочин:
fuck you
2016-08-11
irged:
hun baitugai nohoi tooj idehgui hool hiichiheed yu yariad baigaa malnuud ve,irged idej hordlogo avah yostoi yu tegeed,shatsan geed mungu neheed baigaa humuusiig harin torgoh heregtei,tegvel durtai ni hool hiihee bolino
2016-08-10