Сиричүүд Обамагаас тусламж хүсчээ

Сирийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож буй учир тус улсын иргэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж хүссэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Сирийн Алеппо хотын иргэд өөрсдийнхөө өнөөгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй бичсэн захиагаа АНУ-ын Цагаан ордон руу илгээсэн гэнэ. Уг захианд тус хотын 29 эмч гарын үзэг зурж, Алеппо хотын иргэд эмнэлэгийг тусламж, үйлчилгээ авах боломжгүй болсон талаар өгүүлжээ.
Сири иргэдийн бичсэн захиаг хүлээсэн авсан талаараа Цагаан ордон мэдээлэл хийгээгүй байна.
Обама энэ оны эхээр Сирийн 20 мянган иргэнийг хүлээн авч, Сирид хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдсэн юм.
Тус хотын 10 гаруй эмнэлэг агаарын дайралтад өртөж сүйрсэн билээ. НҮБ уг хэргийг шалгаж байгаа ч өнөөг хүртэл буруутанг олж чадахгүй байгаа юм. Сирийн иргэний дайны улмаас 250 мянган иргэн амиа алдаж, дөрвөн сая хүн эх орноосоо дүрвэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ