“Рио 2016”: Хоёр хүн амиа алджээ
2016-08-11

 

Рио Де Жанейро хотын захын хорооололд буудалцаан болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэсэг этгээд цагдаагийн албан хаагчийн автомашин руу гал нээсэн аж. Уг машиныг жолоодож явсан цагдаагийн ажилтан шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн бол хэргийн газрын ойролцоо явж байсан хоёр иргэн амиа алдсан гэнэ.  Уг хороололд хар тамхичид олноороо амьдардаг юм. Цагдаагийнхан уг хорооллыг байнга хяналтадаа байлгадаг бөгөөд өчигдөр хэсэг этгээд зөрчилдөж, харилцан буудалцжээ.

 

“Рио”-гийн олимптой холбогдуулан нийслэл хотыг 80 мянган цагдаа хамгаалж байна. Цагдаагийнхан олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна ядуусын хорооллын иргэд болон гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг хяналтадаа байлгадаг юм.

 

Мөн олимпийн нээлтийн өдөр хэсэг иргэд жагсаал зохион байгуулах үеэр нэг иргэн тэнэсэн суманд оногдож амиа алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
бразилиа:
бразилийн нийслэлийг уг нь бразилиа гэдэг байсан юм.олимп болох гээд нийслэлийг нь сольчихсон юм уу.ккк
2016-08-11