Приус онхолдож жолооч нас баржээ
2016-08-11

 

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, ГССҮТийн баруун замд амины H.Grace автомашины жолооч нь явган зорчигч 31 настай М-г мөргөж гэмтээсэн.

 

Мөн хөдөө орон нутгийн зам  Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд T.Prius 10 маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай Д-н амь нас хохирсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-08-11
Зочин:
Юу ч үгүй, тэгсэн хэрнээ лизенг хийн байж жийп авна, авсан машиныхаа бензинд сэгсрүүлнэ. Энэ бол монголчуудын араншин. Япончууд Приус машин үйлдвэрлэж өгсөнд баярлацгаах хэрэгтэй. Приус онхолдоогүй, приусыг монголчууд л онхолдуулж байна, Тэгшсүрээн, тэнэг сэтгүүлч минь.
2016-08-11
Зочин:
Pruis tsaas bol busad tegeed carton yum u!kkk.Uuruu Pruis ch ugui baij!
2016-08-11
Зочин:
Рэрвээ чи ПРИУС унасан бол болгоомжтой яв. Энэ бол их эвгүй машин. Бензин бага хэрэглэдэгдэг болгхоын тулд бараг шахмал хуванцараар хийсэн машин. Энэ бол 570 биш ойлгож ав.
2016-08-11
зочин:
цаасан машин Prius
2016-08-11