”Оюутан цэрэг”-үүд тангараг өргөлөө
2016-08-12

 

“Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол "Чингисийн талбай"-д боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.

 

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт Улаанбаатар хотод 750 оюутан, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 оюутан өөрийн сайн дураар хамрагдсан байна.

 

Хоёр жилийн өмнө оюутан цэрэг хөтөлбөрийг Зэвсэгт хүчний харьяа анги байгууллагууд хариуцан хэрэгжүүлж байсан. Харин энэ жил Батлан хамгаалахын их сургууль хариуцан ажилласан ажээ.  Нийт 120 гаруй багш, офицер ахлагч, ажилтан алба хаагчид хөтөлбөрийн дагуу алба үүргээ гүйцэтгэж байгаа юм байна. Тэд сургалтын 12 цэгт оюутан цэргүүдэд мэдлэг чадварыг олгож байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин