ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ
2016-08-12

 

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт 211 тохиолдол бүртгэгдээд байсан.  Өнгөрсөн зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж дээрхи тоо 213-д хүрчээ.

 

ХДХВ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зэрэг нь халдвар авах хамгийн эрсдэлтэй алхам юм.  Мөн бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх, ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсөний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварладаг байна.

 

ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь өндөр эрсдэл дагуулдаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДОХ-ыг монголчууд мартсан гэж болно. Монголын хууль3 хоног гэдэг нь үнэн. ДОх_ын аюул бодох зав алга, бидэнд ямарч хамааралгүй хэн , хэн Сайд болох гэдгийг анхаарч байна.
2016-08-13