”Рио 2016”: Тангараг өргөсөн хоёр

Долдугаар сарын 20-нд Монголчууд “Рио 2016” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагааг зохион байгуулсан.
Энэ үеэр Бразилийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин МУГТ, Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөсөн. Тэд тамирчдаа төлөөлөн спортын өндөр амжилт гаргана гэдгээ ард түмнийхээ өмнө тангарагласан билээ.
Үнэхээр ч жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд барилдсан МУГТ Д.Сумъяа өндөр амжилт гаргаж “Рио 2016” наадмаас мөнгөн медаль хүртээд байна. Харин боксын тамирчин Д.Отгондалай өглөөний 06.00 цагт тулалдан ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа.
Ийнхүү өндөр амжилт гаргана гэдгээ тангарагласан хоёр тамирчин хамтдаа медаль хүртлээ.
Д.Отгондалай энэ сарын 14-нд мөнгөн медалийн төлөө тоглоно. Түүнд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ