Б.Түвшинбат ялагдлаа

img

Манай улсын боксын тамирчин Б.Түвшинбат хоёр дахь тулаанаа өнгөрсөн шөнө хийлээ. Тэрбээр эхний өрсөлдөгч Аргентины Альберто Пальметтаг  ялж, шилдэг наймд үлдэхийн төлөө рингэнд Ирландын Стивэн Доннелдтай тулалдсан. Улмаар  1:2 харьцаагаар ялагдал хүлээлээ.

 

Ирланд боксчин эхний тулаанд Алжирыг ялж, дараа нь Н.Түвшинбатыг ялснаар шилдэг наймд шалгарав.

 

Ийнхүү манай улсын боксчин Б.Түвшинбат тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ