”Шарилжгүй Улаанбаатар”-т байгууллагууд нэгдлээ
2016-08-13

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.


“Шарилжгүй Улаанбаатар ” хөдөлгөөнд дээрх байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторхи шарилжны анхны хадалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгч буй мэргэжил аргазүйн зөвөлгөөний дагуу 8 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний хооронд зохион байгуулахаар болов.

 

Цаашид уг ажлыг жил бүрийн 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын 2 талын бүс дагуу 9 дүгээр сарын 25-наас дээрх газруудад мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Demjij bna aa. Gol ni shinjleh uhaanii undestei hadval Shaririljiig toos oo govohoos ni omno hadval ur duntei baih, 2-3 udaa zundaa govdog gej sonsson. Shariljnaas uudnees hun amiin ovchlol, yalanguya baga nasnii huuhed harshild ortsonoos bol manai ulsiin hun amiin udamshild muugaar noloololhod hurch bna shuu
2016-08-15
od:
Zov bna.Modiig namar untaj ehleh yed nl avaad oor gazar tarival horsondoo dasaj ireh havar nl sain urgafag yum bna lee.
2016-08-13