ШӨХТГ: Үндэслэлгүйгээр төлбөр нэмбэл хариуцлага тооцно

Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлсэн байх талаар Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн хавар их, дээд сургуулийг ирэх жил сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэх эсэхээ мэдээлэхийг хүссэн.
Харин энэ хугацаанд их, дээд сургуулиас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ. Хэрэв их сургуулиуд урьдчилж мэдэгдэлгүй сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд гэж ШӨХТГ-аас мэдэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ