Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглоно
2016-08-15

 

"Рио 2015" олимпийн наадмын боксын төрөлд манай улсаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар,  60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар өрсөлдөж байна.

 

Олимпийн наадмын боксын 56кг-д өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар хоёр тулаанаа өнгөрсөн шөнө хийж ялалт байгуулаад байна. Тэрбээр шилдэг наймд үлдэх тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын боксчин Дмитрий Асанаутай хийж,  2:1-ээр буулган авлаа.Ингэснээр манай боксчин шилдэг наймд үлдэж медалийн төлөө тулалдах эрхтэй болов.

 

Манай улсын зургаан боксчиноос одоогоор  Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар ялагдал хүлээгээд байгаа бол ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бадар-Ууган баатар шиг хүнийг зодоод өөрөө цохиулахгүй тоглодог тэр гоё барил хүн бүрт заяадаггүй нь гачлантай юм даа. Манай бараг бүх боксчин хөл дээрээ сул ажиллах юм. Кубууд шиг цээжээрээ займраад, гэдийгээд цохилтыг гаргаж чадахгүй нүдүүлээд байх юм.Нэг байрандаа зогсчихоод хөдлөхгүй болохоор өрсөлдөгчид нь балбаад оноо аваад байна.Отгондалай л орж цохичихоод буцаж гараад нөгөө хэдээсээ дээр тоглолт үзүүлж байна.Энх-Амар шиг онохгүй хий саваад байвал цаашдаа шүүгчид ялалт өгөхгүй шүү.
2016-08-15