Марафончид хувийн амжилтаа ахиуллаа
2016-08-15

 

Өнгөрсөн шөнө /Улаанбаатарын цагаар/ "Рио 2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн боллоо. Эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд манай улсын тамирчин Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар хурд сорилоо.

 

Тамирчин Ц.Мөнхзаяа 72 дугаар байрт орлоо.Тэрбээр 1013 дугаартай гараанаас гарсан бөгөөд  2:43:55 амжилт үзүүлэн барианд оров. Түүний хувьд өөрийнх нь эзэмшдэг дээд амжилт 2:33:31 байсан бол ийнхүү амжилтаа ахиуллаа.

 

Мөн  тус төрөлд хурд сорьсон  Л.Отгонбаяр 2:45:55 секундын амжилтаар 85 дугаар барианд орлоо.Тэрбээр Лондоны олимпод 2:52:15 секундын амжилтаар 102 дугаар байрт шалгарч байсан.

Ийнхүү манай улсын хоёр тамирчин хувийн амжилтаа ахиулан тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Одоо эрэгтэй марафон гүйлтийн тэмцээнд МУГТ Б.Сэр-Од, ОУХМ, Хилчин спорт хороо, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин Д.Гантулга нар хурд сорих юм.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Huga:
Zailaa,ingen ingen oroh yamar hereg bna.
2016-08-15
Зочин:
БАЯР ХҮРГЭЕ ЭЭ !!!
2016-08-15