Курдууд хэт даврагчдын эсрэг тэмцэж эхэллээ
2016-08-15

 

Курдууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. АНУ тэргүүтэй цэргийн эвсэл курдуудад дэмжлэг үзүүлж, агаараас цохилт өгч эхэлсэн талаар Пентагоны хэвлэлийн алба мэдээлэв.

 

Курдуудын цэргийн ажиллагаа өчигдөр 6.00 цагт эхэлсэн бөгөөд АНУ, Иракийн армийн дэмжлэгтэй Иракийн хамгийн том хот Мосулыг чөлөөлөхөөр тэмцэж байна.

 

Өнгөрсөн 2014 оны зургаадугаар сараас хойш Мосул хот хэт даврагчдын хяналтад байгаа юм.

 

Уг цэргийн ажиллагааг ахалж буй Курдын командлагч Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд Курдын 5000 гаруй цэрэг оролцож байна” гэж мэдэгджээ. Хэт даврагчид өнгөрсөн сарын сүүлээр Курдын эзэмшлийн бүсэд халдлага үйлдэж, 100 гаруй хүнийг хөнөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин