Моно жүжгийн фестиваль өнөөдөр эхэлнэ
2016-08-15

Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016"  Олон улсын Моно жүжгийн фестивалийг энэ сарын 15-19-нд зохион байгуулах гэж байна.

 

Хоёр дахь  жилдээ зохион байгуулж буй уг фестивальд Монгол, Польш, Армени, ОХУ, Английн жүжигчид оролцох юм байна. Монгол улсаас  Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийн Гранпри шагналт УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцох юм. Тэрбээр "Би Эдит Пиаф байна" жүжгээ олны хүртээл болгох аж. Мөн Оросын Наталъя Носова, “Би-Нохой”, Полшийн жүжигчин Виолета Комар “Дива”, Армены Арам Ховханнисян “Үзэсгэлэнт Ара”, Английн Кэрил Свивт “Өгүүлэгч” уран бүтээлээр оролцоно.

 

Өнөөдөр 20.00 цагт тус наадмын нээлтийн арга хэмжээ болох бөгөөд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа жүжигчин СТА Ц.Баясгалангийн "Би эдит пиаф байна" жүжгээ анхлан тоглох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин